historytellingnmm@gmail.com SKYPE: "Түүх өгүүлэх нь"

Музейн боловсролын ажил

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ 4 ЗҮЙЛЭЭС БҮРДДЭГ
Эдгээр зүйлийг та байнга хийдэг бол зөв явж байна гэсэн үг!
ОЛОН НИЙТ!
Та олон нийтийн хэрэгцээ болон шаардлагыг хэрхэн хангаж, яаж тэдэнтэй харьцаж байгаа вэ?
ХӨГЖИЛ!
Бид хоорондоо шинэ санаа болон нөөц хуваалцахаас гадна хамгийн гол нь музейн боловсролын ажилтай холбоотой арга зүй хуваалцаж байгаа.
НӨӨЦ!
Та музейд байгаа үзмэрүүдээ олон нийтэд хэрхэн илүү биет болгож өгч байгаа вэ?
ХӨТӨЛБӨР!
Музейд байгаа эд зүйлсийг хэрхэн олон нийтийн сонирхлыг татан, ур чадварыг нь дээшлүүлэх байдлаар танилцуулах вэ?

Музейн боловсролын ажилчид музейг олон нийтэд илүү үнэ цэнэтэй болгож өгдөг. Тэд музейн цуглуулгад байгаа үзмэрүүдийг тайлбарлах нөөц материал бэлтгэж улмаар тухайн зүйлсийг амилуулж түүхэн ач холбогдлыг нь орчин цаг үеийн хүмүүст ойлгуулдаг. Тэд үзэгчдэд албан бус байдлаар ямарваа нэгэн тодорхой агуулгыг суралцаж авах орчинг буюу нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг тул хүмүүс хэн нэгэн хүнээс лекц сонсохын оронд өөрсдөө бие даан судалгаа хийж аливаа шинэ зүйлийг сурч авах боломжтой болдог. Музейн боловсролын ажилчид тэднийг чиглүүлж өгдөг.